Home > Aphorism > Боловсрол

Боловсрол

Уншсанаар хүн юмсыг мэдэж авдаг, ярилцсанаар гүйлгээ ухаан суудаг, бичиж дадсанаар алдаа гаргахаа больдог. Ф.Бэкон

Хамгаас шилдэгт өөрөө суралц, хамгаас шилдэгт бусдыг сурга — Фалес     

Бага юм мэддэгээ ухаарахын тулд маш их суралцах хэрэгтэй. М.Монтень

 Хуучин зүйлсээс шинийг нээх чадвартай хүн л багш байж чадна. Күнз 

 Шунан тачаадахгүйгээр агуу ихийг бүтээж байсан түүх үгүй. Г.Галилей

 Их юм уншсан чалчаа хүн бол тэнэг хүмүүсийн хамгийн яршигтай төлөв нь. Жеймс Тейлор 

 Бидний мэдэх зүйл маань хязгаартай, мэдэхгүй зүйл маань л хязгааргүй. Пьер Лаплас 

 Эрдэм бол өөрөө чадал мөн. Френсис Бекон 

 Алдаа хийдэггүй хүн мэргэн ухаантан биш. Тийм хүмүүс байдаггүй. Байж ч болохгүй. Онц бус алдаа хийгээд амархан түргэн засаж чаддаг хүн мэргэн ухаантан мөн. В.И.Ленин

Эрдэм мэдлэгийг хүртэхийн тулд залгилах мэт дур хүсэлтэй байх хэрэгтэй. А.Франс

Болосрол гэдэг нь хувь заяаныхаа хувилбарыг давж туулах чадвар мөн. Ж.Хиббен

Мэдлэг тодорхой болж ухамсар нэмэгдэх тусам зовлон нэмэгдэнэ, ухаалаг авъяаслаг хүн бусдаас илүү зовдог. Артур Шопенгуйэр

Мунхаг хүмүүс бусдын бусдын алдааг анзаараад, сайн сайхан чанаруудыг нь олж харж чаддаггүй. Тэд биеийн шархалсан хэсэг дээр суух дуртай ялаатай төстэй. Абул-Фаражи

Эрдэм мэдлэгээс илүү хүчирхэг яндашгүй зүйл үгүй. Гюго де Гороот Гороций

Эрдэм боловсрол аз жаргалтай үед зүйлд чимэг болж, аз жаргалгүй зүйлд түүнийгээ нуух газар болж байдаг. Демократ

Шударгаар өшөөг, эрдмээр ухааныг харуул.Күнз

 Залуу наснаасаа мэргэн ухааныг л нөөцөлж ав. Баяжихыг бус боловсорч гэгээрэхийг мөрөөд.Эд баялагийг үрэн таран хийх амархан, эрдэм ухаан харин хэзээ ч үрэгдэж алга болдоггүй. Эзоп

 Залуу наснаасаа мэргэн ухааныг л нөөцөлж ав. Түүнээс илүү найдвартай хөрөнгө гэж хаа ч үгүй. Биант

 Зөвхөн мэдэж аваад л, мэдсэнээ хэрэгжүүлэхгүй юм бол, юу ч сураагүйтэй адил.Жу си

 Залуу насандаа биеэ зовоож сайтар суралцаад, өтөлсөн хойноо мэдлэгийнхээ үр шимийг амсч жаргах хэрэгтэй.Сенека

 Оюуны хүч үнэнийг танин мэдлээ гээд хэзээ ч саарч зогсдоггүй харин ч цаг ямагт урагш ахиж танигдаж мэдэгдээгүй шинэ үнэний зүг жолоо залдаг. Бруно  

 Ухаан мэргэнээс олон гай vvсдэг. Мэдлэг нэмэгдэнэ гэдэг зовлон нэмэгдэнэ гэсэн vг — Цэцэн Соломон            

 Жинхэнэ мэдлэгийн эх булаг нь баримтууд байдаг.  Ф. Бауст       

 Хэрэв чи хангалттай гэлгүйгээр улам ихийг мэдэхгүй байвал хэзээ ч хангалттай мэдлэгтэй болохгүй. У. Блэйк  

 Чи мэдлэгийн ачаар л маш их зоригтой, ажил үйлс бүртээ төгс төгөлдөр байх болно. А. Дюрер

 Уран сэтгэмж мэдлэгээс чухал. Алберт Эйнштейн

 Хvн хэзээ ч сурах шаардлагагvй болтлоо хєгширдєггvй.

Эрдэм чадлыг хичээн эс сурваас хэрэглэх цаг дор гэмшмүй. Эрүүл биеэ хичээн эс сувилбаас өвдсөн цаг дор гэмшмүй В. Инжинаш

 

Categories: Aphorism
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: