Home > Psychology > Сэтгэл судлалын шинлэх ухааы судалгааны зарчимууд

Сэтгэл судлалын шинлэх ухааы судалгааны зарчимууд

Шинжлэх ухаан бүр ямагт шинэ шинэ баримт материал, мэдээ, тоо баримтаар баяжин тэдгээрт дүн шинжилгээ хийж агуулага судлах зүйлээ улам бүр арвижуулж байдаг. Үүний тулд шинжлэх ухаан  бүр өөрийн судалгаа шинжилгээний нарийн аргуудтай байна. Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь ч мөн өөрийн гэсэн судалгааны нарийн аргатай бөгөөд тэр нь цаг үргэлж улам боловсронгуй болж хөгжиж байна. Сэтгэл судлалын ухааны судалгааны аргуудыг судалгаа шинжилгээнд хэрэглэхэд зайлшгүй мөрдөж байх тусгай зарчимууд байдаг.Сэтгэл судлалын ухааны судалгаа шинжилгээний аргуудыг дараах үндсэн зарчимууд  дээр тулгуурлаж хэрэглэдэг.

  1. Сэтгэцийн үзэгдлийн обьектын нөхцөлд үнэн зөв судлах зарчим. Энэхүү зарчим нь сэтгэцийн аливаа үзэгдэлийг судлахад тэр хүний амьдрал үйл ажиллагааны нөхцөлийг түүний зан байдал, төрх төлөв, биеэ авч яваа байдал, оюун санааны нь хөгжлийн төвшинтэй нягт холбон судлах шаардлагатай.
  2. Сэтгэцийн үзэгдлийг түүний хөгжил, хөдөлгөөн зөрчил дунд нь судлах зарчим. Судлагдаж буй зүйлийн субьектив тусгал болох сэтгэцийн үйлдлийг түүний хөгжлийн диалектикт нь авч судлах хэрэгтэй гэж үздэг.
  3. Сэтгэцийн үзэгдлийг хүний гүйцэтгэж байгаа үйл ажиллагаа, түүний үр дүнтэй нягт холбон судлах зарчим.
  4. Сэтгэцийн үйл ажиллагааг түүний нэгдэлд нь судлах зарчим. Сэтгэцийн үзэгдэлүүд нь бүхэл бүтэн бие хүнийг бүрэлдүүлж байгаа учраас хүнийг судлахад түүний сэтгэцийн нэгэн нэгдэлд авч үзсэнээр түүний тухай үнэн зөв төсөөлөлтэй болно гэж үздэг.

Сэтгэл зүйн судалгааны  үе шатууд

  1. 1.      Бэлтгэл

Энэ үе шатанд судалгааны ажлын арга зүйг боловсруулна.  Өөрөөр хэлбэо судлах зүйлийнхээ онолын үзэл баримтлалтай танилцаж, судагдахуунаа нарийвчлан томьёолж, судалгааны зортлго зорилтыг тодорхойлж, обьектоо сонгон авна.

  1. 2.      Таамаглал дэвшүүлэх

Сонгон авсан онолын үзэлбаримтлал болон өмнөх сэдлэг туршлага, цуглуулжажигласан баримт сэлт дээрээ тулгуурлан  шинжлэх ухааны таамаглалыг дэвшүүлдэг . Таамаглал гэдэг бол урьдчилан төсөөлж буй судалгааны үр дүн дүгнэлт буюу аль хэдийн тодорхой байгаа баримтан дээр тулгуурлан дэвшүүлсэн асуудалдаа өгөх баримжаалсан хариулт юм.

  1. 3.      Таамашлалаа батлаж нотлох

Сэтгэл зүйн судалгаа шинжилгээний аргуудыг ашиглан туршилт явуулж, дэвшүүлсэн таамаглалтай холбогдох мэдээллийг цуглуулна. Судлах зүйл, дэвшүүлсэн таамаглал, судалгаа явуулах нөхцөл байдлаа сайтар харьцуулан задлан шинжилсний эцэст судалгаа явуулах аргаа сонгодог.

  1. 4.      Цуглуулсан мэдээлэл, баримт сэлтийг боловсруулах 

Судлаач мавематик болон статистик аргуудыг ашиглан хэмжилт тооцоо хийж, судалгааны  үр дүнг  үр дүнг тоон үзүүлэлтээр илэрхийлжг гаргана. Сэтгэл зүйн судалгаанд дундаж утга, давтамж, хазайлт, хэлбэлзлийг тодорхойлох, хувь, хамаарлыг тооцоолох зэрэг аргуудыг өргөн хэрэглэх боломжтой.

  1. 5.      Дүгнэлт хийх

Боловсруулан гаргасан судалгааны үр дүн, баримт сэлтэд тулгуурлан судалж байгаа үзэгдлийнхээ зүй тогтол, онцлог, нөлөөлөшч  хүчин зүйлсийн талаар дүгнэлт гаргана.

Сэтгэл зүйн судалгааны аргуудыг сонгон авах ба хэрэглэх онцлог

Ажиглалтын арга

Судлах гэж байгаа үзэгдлийн талаар тойм ойлголттой болох, анхан шатны мэдээлэл цуглуулах зорилгоор судалгааны эхний үе шатанд ажиглалтыг голлог явуулдаг. Уг аргаар судалгаа явуулахын тулд судлагч ямар үзэгдлийг онцлон судлах, юуг танин мэдэх гэж байгаагаа тодорхой төлөвлөсөн байх ёстой.

Ялангуяа ажиглалтын явцад өдрийн тэмдэглэл хөтлөх, зургийн аппарат, хуулцаг зэрэг багаж төхөөрөмжийг ашиглаж, судалгааны мэдээллийг баяжуулан баталгаажуулна.

Ажиглалын хэлбэрууд

  1. Обьектоо ажиглах онцлогоор нь:
  • Шууд
  • Дам
  1. Ажиглах цаг хугацааны онцлогоор нь:
  • Тасралттай
  • Тасралтгүй
  1. Ажиглах чиглэлээр нь:
  • Өөрийгөө ажиглах /интроспекци/
  • Бусдыг ажиглах /наблюпение/

Ажиглалтын аргын давуу талууд:

  • Судлах зүйлийнхээ талаар тойм төсөөлөл авахад энэ аргыг  хэрэглэхэд илүү тохиромжтой
  • Тусгай нөхцөл багаж төхөөрөмж төлийлөн шаарддаггүй

Ажиглалтын аргын сул талууд:

  • Их цаг хугацаа шаарддаг
  • Нүдэн баримжаагаар цуглуулсан мэдээллийг боловсруулж тоон үнэлгээ өгөхөд төвөгтэй байдаг

Ажиглалтын аргаар судалгаа явуулахад тавигдах шаардлага

  • Судлаж байгаа үзэгдлийн үзэгдлийн талаарх мэдээллийг  нүдэн баримжаагаар голчлон цуглуулдаг учир, түүнийг бичиг баримт судлах, анкет, тестийн аргуудтай хослуулан хэрэглэх
  • Аль болох олон талаас нь янз бүрийн нөхцөл байдалд ажиглах
  • Ажиглах эв дүй ур чадварыг эзэмшсэн байх

 Туршилтын арга

Сэтгэл зүйн үзэгдлийн учир шалтгаан үр дагаварын хамаарал холбоо, зүй тогтлыг илрүүлэх, шинжлэх ухааны таамаглалыг батлах, сэтгэцийн тодорхой үзэгдлийг загварчлах зорилгоор туршилтыг явуулдаг. Туршилт бол судлаачийн байнгын хяналтанд явагдаж, судалж байгаа үзэгдлийнхээ орчин нөхцлийг зориудаар өөрчлөх, нөлөөлөгч хүчин зүйлсийг тодруулахын тулд хувьсагч хэмжигдэхүүнийг ашиглах боломжтой байдаг.

Туршилтын хэлбэрүүд

  1. Туршиж байгаа нөхцөлөөр нь:
  • Ердийн
  • Лабортоийн
  1. Тавьж байгаа зорилгоор нь:
  • Магадлан тогтоох
  • Төлөвшүүлэх

Туршилтын аргын давуу талууд:

  • Судлаач сонирхож байгаа үзэгдлээ хэзээ илрэхийг хүлээхгүйгээр нөхцлийг зохиомлоор бүрдүүлж судлах боломжтой.
  • Туршилт судалгааны үр дүнг тоогоор илэрхийлэх боломжтой учир, мэдээллийг боловсруулахад хялбар дөхөм
  • Судлаж байгаа үзэгдлийнхээ шалтгаан зүй тогтыг илрүүлэх, хэтийн өөрчлөлтийн чиг хандлагын талаар дүгнэлт хийх боломж олгодог

Туршилтын аргын сул талууд:

  • Лабораторийн нөхцөлд бие хүний нөхцлийг судлах төдийлөн тохиромжтой бус байдаг
  • Судлаач өөрийн дэвшүүлсэн санааг батлахын тулд судалгааны үр дүнг зориудаар өөрчлөх тохиолдол гарч болзошгүй

Туршилтын аргаар судалгаа явуулахад тавигдах шаардлага

  • Судалгааны үр дүнд нөлөөлж болох обьектив болон субьектив хүчин зүйлсийг сайтар тооцоолон үзсэний үр дүнд туршилтыг явуулах
  • Туршилтын аргаар цуглуулсан мэдээллийг ажиглалт, асуулгын аргаар нэмж тодруулан баталгаажуулах
  • Сэтгэцийн ямар нэгэн үзэгдлийг туршилтын нэг удаагийн үр дүнгээр дүгнэн тайлбарлах нь өрөөсгөл дүгнэлтэнд хүрэх тул судалгааг хэд хэдэн удаа давтан явуулах

Асуулгын арга/Анкет/

Урьдчилан боловсруулсан асуултын дагуу судлах арга. Анкет нь зохиомжийн хувьд 3 хэсгээс бүрддэг.

a)      Удиртгал хэсэг-Судалгааны зорилго, зориулалт, хариулах товч заавар бичигдсэн байна.

b)      Үндсэн хэсэг- Тухайн судалгааны асуулгын хамгийн чухал асуултууд ордог

c)      Хаяг бүртгэлийн хэлтэс- Нас, хүйс, ажил төрлийн байдлыг лавласан асуултууд байна.

Анкетийн асуултын зохиомжийн болон судалгаа авах төрлүүд

  1. Асуултын зохиомжийн онцлогоор нь:
  • Нээлттэй
  • Хаалттай
  1. Судалгаа авах онцлогоор нь:
  • Шуудангаар дамжуулах судалгаа
  • Хэвлэлээр хийх судалгаа
  • Шууд тарааж өгөх судалгаа

Анкетын аргын давуу талууд

  • Богино хугацаанд олон хүнийг хамруулан судлахад тохиромжтой
  • Мэдээлэл үнэн бодит байх магадлал харьцангуй өндөр
  • Судалгааны үр дүнг тоон үзүүлэлтээр илэрхийлж, тайлбар хийхэд хялбар

Анкетын аргын сул талууд

  • Хаалттай асуултыг боловсруулахад хялбар боловч судалгаанд оролцогийн жинхэнэ санааг тусгаж чадаргүй байх магадлалтай
  • Асуултыг дутуу эсвэл буруу ойлгосноос алдаатай хариулт өгөх явдал гарч болзошгүй
  • Анкетаар авсан мэдээллээ боловсруулахад ихээхэн цаг хугацаа хүч хөдөлмөр шаардана

Анкетын аргаар судалгаа явуулахад тавигдах сэтгэлзүйн шаардлага

  • Асуулт нь хоёрдмол салаа утгагүй, оновчтой, энгийн үгээр бичигдсэн байх
  • Асуултын утга санаа, хэл найруулга судлагдаж байгаа хүний нас, мэдлэг, сэтгэцийн хөгжлийн түвшинд тохирсон байх
  • Анкетыг зохиох, судалгааны зорилтыг асуултаар илэрхийлэх, үр дүнг цэгцлэн боловсруулж, нэгтгэн дүгнэх төвөгтэй тул энэ талын зохих мэдлэгтэй хүн энэ аргаар судалгаа явуулах хэрэгтэй

Тестийн арга

Аливаа хүмүүсийн сэтгэцийн хөгжлийн түвшин, шинж байдалд үнэлгээ өгөх зорилгоор сэтгэл зүйн хэмжилт , оношлолт хийдэг. Сэтгэл зүйн оношлолд тестийг голчлон хэрэглэдэг. Тест нь урьдчилан боловсруулсан бодлого, дасгал, даалгавар саултын хэлбэрээр зохиогддог.

Тестийн хэлбэр, төрлүүд

  • Амжилтын тест
  • Оюун ухааны тест
  • Авьяасын тест
  • Танин мэдэхүйн тест
  • Бие хүний онцлогийг тодорхойлох тест

Тестийн аргын давуу талууд

  • Тестийн аргаар олон хүнийг нэгэн зэрэг хамруулан судлах боломжийг олгодог
  • Судалгааны үр дүнг боловсруулж, дүгнэлт хийхэд хялбар
  • Тухайн хүний мэтгэл зүйг оновчтой тодорхойлон,  түүнд тулруурлан зөв нөлөөлөл үзүүлэх боломж олгодог

Тестийн аргын сул талууд

  • Тестйин судалгааны үр дүн нь тухайн хүний одоогийн байдлыг /түвшинг/ тодорхойлохоос бустүүний хөгжлийн ирээдүйн хөгжлийн хандлагыг бүрэн илэрхийлж чадахгүй

Тестээр оношлол явуулахад тавигдах сэтгэл зүйн шаардлага

  • Сэтгэл зүйн оношлын үр дүнг, судалгааны бусад аргаар авсан мэдээлэлтэй харьцуулан үзсэний эцэст тухайн хүүхдийн хөгжлийн талаарх дүгнэлтийг гаргана.
  • Сэтгэл зүйн оношлол явуулдаг байгууллагууд судалгааны сан бүрдүүлж, тэдгээрийг жишиг хэмжээг тодорхой хугацаанд шалган өөрчиолж  байх шаардлагатай
  • Тухайн тестийг хэрэглэх зориулалт, насны хязгаарлалтыг сайтар судласны үндсэн дээр тэр хүрээнд явуулахад анхаарах
  • Сэтгэц оношлолын онол арга зүйн ерөнхий мэдлэгтэй, түүнийгээ практикт хэрэгжүүлэх зохих бэлтгэл чадвартай хүн тестийг ашиглах боломжтой
Categories: Psychology
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: