Home > Psychology > Сэтгэл судлал юуг судалдаг вэ

Сэтгэл судлал юуг судалдаг вэ

Сэтгэл судлал юуг судалдаг шинжлэх ухаан бэ? Сэтгэлийг судлах ухааны хамгийн том сурах бичиг бол амьдрал юм. Энэ шинжлэх ухаан бид бүгдийн өдөр тутмын амьдралд хамгийн ойр дотно хэрэглэгдэж байдаг билээ. Бид амьдралын туршлагаараа сэтгэлзүйн олон хуулийг олж мэддэг. Тиймээс ч хүн бүр сэтгэл судлаач юм. Бид бүр хүүхэд ахуй үеэсээ л бусад хүмүүсийн нүүр царайны байдаль дуу хоолойны өнгөөр сэтгэлийг ойлгож эхэлдэг. Мөн өдөр тутамдаа : Сэтгэл зовоод, сэтгэл өвдөөд,сэтгэл баясаад сэтгэлгүй хүн, өгөөмөр сэтгэлтэй нинжин сэтгэлтэй, сайхан сэтгэлтэй, гэх мэтээр ‘сэтгэл’ гэдэг үгсийг бусдын төлөө санаа тавих бусдын байранд өөрийгөө төлөөлүүлэх зэрэг олон утгаар хэрэглэдэг.

Үлгэр домог, дуу шүлэг, уран зохиол, хүний сэтгэлийн өнгө аясыг өгүүлэн бичиж бидний мэдлэгийг баяжуулан, сэтгэл судлалын ухаантай танилцахад их тус болдог билээ. Гэвч ахуй амьдралын эдгэээр мэдлэг сэтгэлийн үзэгдлийн үүсэх уг шалтгааныг бүрэн тодорхойлоход учир дутагдалтай юм. Харин тэрхүү хуримтлагдсан мэдлэгээ онолын дүгнэлттэй хослуулбал сая сэтгэлийг судлах шинжлэх ухааны ойлголтын системд шилжин орох билээ.

Бидний яриад байгаа энэхүү шинжлэх ухааны судлагдахуун өөрийн өвөрмөц онцлогтой. ‘Энэ шинжлэх ухаан юуг судалдаг юм бэ?’ гэж асуу л даа. “сэтгэлийг судална ” гэж товчхон хариулж болно. Тэгтэл “сэтгэл” гэж юу вэ? Номын хэлээр хэлэхэд: Сэтгэл гэж обьектив ертөнцийн субьектив тусгал бөгөөд хүрээлэн байгаа ертөнцийн юмс үзэгдлийн дүр төрх толинд тусгаж байгаа юм шиг бидний мэдрэх эрхтэнээр дамжин уураг тархинд тусдаг юм. Гэхдээ сэтгэлийн тусгал бүтээлч байнга хөгжин ургах хөдөлгөөн оршиж байдаг. Тэр тусгал бол тодорхой нэгэн хүний орчлон ертөнцөө танин мэдэж, хийж бүтээхэд илрэх сэтгэлийн хөдөлгөөн, зориг тэсвэр, авьяас чадвар , темперамент , зан төлөв, амьдралын туршлага, мэдлэг, боловсрол, нас зэрэг олон хүчин зүйлийн улмаас хүн бүрд адилгүй өвөрмөц байна. Жишээ нь: цэцгэнд дээр сууж байгаа эрвээхэйг 3 настай хүүхэд хараад хэлэхэд нэг өөр, 30 настай биологчийн нүдээр харахад арай өөр байна. Иймээс сэтгэц (psyche) гэдэг орчлон ертөнцийн тусгалыг үүсэгэгч байгалийн гайхамшигт амьд толь болох уураг тархины үзэгдэл юм.

Тусгал гэдэг нь бүх материйн нийтлэг шинж бөгөөд адил төстэй шинж чанар, бүтцийн шинж чанар ба бусад обьектуудтай харилцах байдлыг янз бүрээр давтагдахад орших обьектив чадвар болно. Тусгалыг физик ( уулан дахь цуурай, усан дахь наны гэрэх тусах гэх мэт)-ийн, физиологийн (цэцэг нарны гэрэл даган ургах, гэрэлд нүдний хүүхэн хараа нарийсах гэх мэт ) мөн сэтгэцийн гэж ялгаж үзнэ. Бие махбодоор ургамлын үндэс адил салбарлан тархсан зах мэдрэлийн төгсгөл цэгүүд гадаад орчноос хүлээн мэдээгээ төв мэдрэлийн тогтолцоонд улмаар уураг тархинд дамжуулна. Үүний үрээр тархинд орчлон ертөнцийн талаарх тусгал болох “ дүр зураг ” сэтгэлд үүсдэг. Үүнээс үзэхэд сэтгэц гэдэг нь уураг тархинд хуулбарлан тусгагдсан орчин тойронтой бүх бие махбодыг зохицуулах аппарат болж байна.

Сэтгэцийн тусгалын талаар дээр ярисан зүйлсийг рефлексийн онол гэж нэрлэдэг. Рефлекс гэж юу болохыг бид И.П.Павловын судалгаанаас бид мэднэ. Рефлекс гэдэг бол мэдрэлийн тогтолцооны тусламжаар бие махбодоос гаднын нөлөөлөлд өгөх зүй ёсны хариу үйлчилгээ юм.

Categories: Psychology
  1. June 6, 2011 at 8:07 am

    бы

  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: