Home > Psychology > Хувь хүний сэтгэл зүйн онцлог

Хувь хүний сэтгэл зүйн онцлог

Хувь хүний сэтгэл зүйн онцлог

Сэтгэл судлалын ухаанд хүн, бие хүн, хувь хүн гэсэн гурван үндсэн ухагдахуун буюу нэр томъёо байдаг. Эдгээр нь үндсэндээ бүгд хүний тухай боловч тус тусдаа харилцан ялгаатай өөр өөр утгыг агуулж байгаа юм.

Бие хүн бол нийгмийн доторх хүн, түүхт процессын обьект, субъект нь юм. Бие хүн гэдэг тодорхойлолтонд хүний нийгмийн бүх шинж чанарууд агуулагдана. К.Маркс “хүний мөн чанар нь тухайлсан тодорхой нэг хувь хүнд байдаг хийсвэр зүйл биш юм. Бие хүн нь өөрийн үнэхээрийн байдлаар нийгмийн бүхий л харилцааны цогцолбор юм” гэжээ.

Хувь хүн гэдэг ухагдахууны агуулга нь бие хүнээс үлэмж явцуу бөгөөд хүн нэгбүрийн амьдралын өвөрмөц, давтагдашгүй онцлог чанаруудын нийлбэрийг илэрхийлсэн байдаг. Хүний амьдралын бие биедээ давтагдашгүй онцлог шинжүүдийг илэрхийлсэн биологи сэтгэл зүйн өвөрмөц онцлог  бүхий тодорхой нэг хүнийг хувь хүн гэнэ.

Швейцарийн сэтгэл зүйч К.Юнг найман янзын хувь хүний хэв шинжийг гаргаж ирсэн аж. Үүнд:

1. Ууртай:

Энэ хэв шинжийн хүмүүстэй зай барьж харилцах хэрэгтэй боловч тэдэнтэй халз тулахаас айсны хэрэггүй, тэд ихэвчлэн амархан эвлэрдэг бөгөөд нэг хэлбэрийн ажил гүйцэтгээд байх дургүй хүмүүс байдаг.

2. Уян зөөлөн:

Ийм хэв шинжийн хүмүүстэй болгоомжтой харилцах хэрэгтэй. Бүдүүлгээр харилцах нь тэднийг дуугүй болгох хамгийн сайн арга. Тэдэнтэй харицахдаа шударга байж тэднийг аливаа асуудал шийдэхэд татан оруулахаас гадна тэдний бодлыг ойлгож, анхаарал тавьж байгаагаа илэрхийлж байх хэрэгтэй.Уян хүмүүс хөдөлмөрлөх дуртай байдаг боловч шийдвэрийг хүлээж авахдаа тааруухан байдаг.

 3. Хурдан:

Ийм хүмүүс их хүчтэй, зоригтой, арга зальтай хүмүүс байдаг ба энэ зангаараа бусад хүмүүсээс ялгардаг. Тэд бэрхшээлийг тойрч гарахаа мэддэг учраас айх нь ховор бөгөөд хамтран ажиллах, төсөлд оролцох их сонирхолтой байдаг бөгөөд оролцсон ажилдаа шаардлагатай гэж үзсэн үүрэг даалгаваруудыг бүгдийг гүйцэтгэдэг. Иймэрхүү төрлийн хүмүүсийн эрч хүчийг ашиглан яаралтай гүйцэтгэх ёстой даалгаваруудыг даалгаж өгөх хэрэгтэй боловч тэдний анхаарал сарнихдаа амархан байдгийг харгалзан үзэх хэрэгтэй.

4. Шуналтай:

Энэ хэв шинжид хамрагдах хүмүүсээс дараах зан авирууд гардаг байна. Үүнд: -даалгаврыг биелүүлэхийн тулд бүх хүчээ зориулах гэж оролддог -эмх цэгцтэй байх дуртай -шийдвэртэйгээр эсэргүүцэл үзүүлдэгболовч ихэнхдээ уурлдаггүй -хурдан, ухаантай бодож сэтгэдэг -амжилт гаргасан үедээ чимээгүй, нууцхан баярладаг -өөрийн үзэл бодлоо өөрчлөх дургүй. Иймд энэ хүмүүсийг ямар нэгэн албан тушаал дээр тавихын өмнө гарч болзошгүй зөрчилдөөнөөс зайлсхийхийн тулд дээд дарга нарын баримталдаг үзэл бодолтой хэр нийцэж байгааг харгалзан үзэх хэрэгтэй.

5. Өөрөг үзэлтэн: /сангвиник/

Энэ хэв шинжид хамрагдах хүмүүс хашир, аливаа зүйлд дасан зохицохдоо хурдан, үгэнд оромтгой, өөдрөг үзэлтэй, аливаа зүйлд завшаан эрэлхийлэгчид байдаг. Тэд тайван, чадварлаг, хүний эвийг олоод харьцдаг боловч бодитой, үндэстэй, яг таг зүйлд дуртай. Мөн хийж байгаа ажилдаа маш хариуцлагатай ханддаг бөгөөд аливаа асуудлыг шийдэхдээ нээлттэй байж чаддаг хүмүүс юм.

6. Хямсгар:

Ийм хүмүүс их хүйтэн бөгөөд маш тайван байх нь нийтлэг тохиолддог. Тэд ганцаараа байх дуртай, хүнтэй ярилцаж байх үедээ шууд гол асуудал руугаа орохыг эрмэлздэг, удаан ярилцаж хэлэлцэх дургүй хүмүүс. Ажлаа тайван эрэмбэ дараатай, цэгцтэй гүйцэтгэдэг бөгөөд өөрт нь ашигтай тохиолдолд бүхий л хүчээ үориулж ажиллахаас айдаггүй. Тэднийг маш үндэстэй, баримттай байж л аливаа зүйлд ятгаж үнэмшүүлдэг.

7. Төлөвшөөгүй хүн:

Энэ хэв шинжийн хүмүүс маш идэвхгүй, нямбай биш, өөрт нь даалгасан даалгавраас хэтрүүлж юу ч хийдэггүй. Өнөөдөр хийж болох юмыг тэд маргааш болгоход үргэлж бэлэн байдаг.

8. Ноомой хүн:

Энэ хүмүүст ямар ажил хийж байгаа нь сонин биш. Тэд эрэмбэ дараалалд орчихсон өдөр тутмын ажлаа дунд зэргийн хэмжээнд гүйцэтгэдэг. Ганцаараа байхдаа сэтгэл ханамжтай байдаг, сэтгэлийн хөдөлгөөнгүй, хүмүүст хайхрамжгүй ханддаг, нэг хэвийн байх дуртай хүмүүс

Темпераментын тухай хэв шинжийн онол                       

Темпрамент нь төрөлхийн боловч удамшдаггүй. хүний тархины хөөрөл ба саатлын процессоос шалтгаалж илэрдэг болохоор даравч далдайна, булавч бултайна гэдэг шиг яалтч байхгүй эддээ.

Хүний бие махбодийн онцлогтой холбогдон хүний сэтгэл зүйн хувийн онцлогийг тодорхойлдог нэг үзэгдэл байдаг. Түүнийг нь темперамент гэж нэрлэдэг. Темпрамент нь төрөлхийн боловч удамшдаггүй. хүний тархины хөөрөл ба саатлын процессоос шалтгаалж илэрдэг болохоор даравч далдайна, булавч бултайна гэдэг шиг яалтч байхгүй эддээ. Олон судлаачид энэ үзэгдлийг тайлбарлах оролдлого хийж байсан. Тухайлбал Гиппократ, Гален, Кант, Кречмер, Павлов г.м. Эдгээрээс Павлов гуай л эцсийг нь тавих шиг болсон. Харин энэ удаа биеийн хэлбэр галбирын онцлогтой холбож тайлбарласан нэгэн онолыг толилуулж байна. Ялангуяа сэтгэл судлалын мэргэжлийн оюутнууд үзвэл зүгээр биз. Ийм хогийн юм монгол хэл дээр олдохгүй байхад багш хий ч гэх шиг хөгийн хөгийн юм их тохиолддог шүү.

Менежментийн ухаанд хүмүүсийг темпраментээр нь ямар ажилд илүү тохирхыг нь гаргасан байдаг.

Холерик бол ууртай догшин, юмыг хүчээр шийддэг түрэмгий байдаг. тархины хөөрөл ихтэй боловч саатал нь бага байдгаас ийм байдаг. эдгээр хүмүүс амьгүй юмс буюу техник, газар шороотой харьцдаг биеийн хүчний ажил хөдөлмөрт их тохиромжтой . мөн Спортод маш их амжилт гаргадаг. Ихэнх цэргийн гарамгай баатрууд холерик байдаг.
Сангивиник нь хүний арга эвийг сайн олдог, сэргэлэн, овсгоотой, хүмүүс учраас сохорын газар сохор болж, доголонгийн газар доголон болж чадах хүмүүс эд нар л байдаг. ийм хүмүүс хүнтэй харьцдаг үйлчилгээний ажил, мөн доод шатны менежер, жүжигчин болвол илүү амжилттай.

Плегматик нь их буурьтай, няхуур, удаан тайван хүмүүс байдаг. тэд баргийн юманд ач холбогдол өгдөггүй. Тиймээс дунд шатны менежер, Нябо, оператор, бичээч гэх мэт тэвчээр шаарддаг мэргэжилүүдэд амжилт олдог.

Миленхолик ууд эмзэг, мэдрэмтгий, дотоод ертөнцдөө амьдардаг, мөрөөдөмтгий, уян зөөлөн хүмүүс байдаг. Миленхоликуудаас сайн яруу найрагч, философич, Програмистууд төрдөг бөгөөд дээд шатны менежер буюу бодож боловсруулдаг ажилд хамгийн тохиромжтой байдаг. Хамгийн тэгшхэн шугамыг татдаг, хамгийн сайн төлөвлөгөө боловсруулдаг, хамгийн алсыг харж чаддаг хүмүүс миленхоликууд л байдаг. Бүх суут хүмүүсийн ихэнх хувь нь миленхолик байсан гэсэн судалгаа ч байдаг. үргэлж юманд санаа зовж, эмзэглэж, дотоод ертөнцдөө бясалгал хийж байдаг болхоор оюун ухаан нь сайн хөгжсөн байдаг. мөн мөрөөдөмтгий ургуулан бодох чадвар сайтай тул нийгэм, массын хөгжлийг урагш чирэгчид байдаг.

Хүний хөгжлийн Фрейдийн онолоос . . .

 Орчин үеийн сэтгэл судлал нь З.Фрейдийн үзэл баримтлалын улмаас өнөөдрийн хөгжлийн түвшинд хүрсэн гэж үздэг. Манай монголын ихэнхи сэтгэл зүйчд З.Фрейдийг бурхан маягаар тахин шүтэх нь холгүй байдаг. Психоаналитик онол нь орчин үеийн сэтгэл судлалын бүх /гэж болох байх/ урсгал чиглэлийн үндэс болсон, үүргээ гүйцэтгэсэн онол билээ. Гэхдээ өнөө үед уг онол нь мухардалд хүрсэн гэж зарим судлаачид үзээд байгаа. Юу ч болсон манай /блогийн/ нийтлэгчдийн нэг Шүрка маань уг онолын зарим нэг ойлголтыг та бүхэнд танилцуулж байна аа.

Хүний бүтэц:
20-р оны үед Фрейд сэтгэцийн амьдлалын талаарх өөрийн үзэл санаагаа эргэн харж ид, эго ба супер-эго гэсэн 3 үндсэн бүтцийг санал болгосон.
Ид : Энэ нь латины тэр /оно/ гэсэн үгнээс гаралтай. Ид нь бүхэлдээ уматсарт бус байдлаар ажииллах бөгөөд бидний зан үйлийг энергиэр хангаж өгч байдаг зөн билэгт биологийн түлхцүүдтэй /хоол, нойр, өтгөн шигэний ялгарал гм/ нягт холбоотой байдаг. Эдгээр түлэцүүд нь саатуулагдах буюу намжилгүй үлдвэл хүний сэтгэцэд зөрчил-эрчдэлийг бий болгодог.үүсэн эрчдэлийг нэн даруй намжаахыг таашаалын зарчим гэнэ.
Эго : Латины “ego”-би гэсэн үгнээс гаралтай. Эго нь өөрийн бүтэц ба үүргйиг идээс хүлээн авч нийгмийн бодит орчны шаарлдлагад нийцүүлэхийн тулд хэрэгцээт энэргийнхээ тодорхой хэсгийг идээс зээлдэн авах буюу түүнээс аажмаар үилжүүлэн авч байдаг. Эго нь зөвхөн таашаалыг эрж хайж байдгаараа бодит зарчим дээр тулгуурлаж, идээс ялгаатай байдаг.
Супер-эго : Латины “Super”-дээд; “ego”-би гэсэн үгнээс гаралтай. Хувь хүн нийгмийн дотор үр ашигтайгаар ажииллаж үйлчлэхйин тулд орчныхоо хүмүүсийн хүлээн зөвшөөрч буй зүйлүүдийг ухаалгаар тусгасан үнэт зүйлс, хэмжээ, ёс зүйн зохих тогтолцоотой байх ёстой. Фрейд супер-эгог нинжин сэтгэл ба эго-туйл гэсэн 2 дэд системд хуваагддаг.
•    Нинжин сэтгэл нь эцэг эхийн шийтгэлийн нөлөөгөөр бий болдог. Ёс суртахууны хязгаарлагдмал байдал, өөртөө шүүмжлэлтэй хандах хандлага чадвар, хийх ёстой байсан үшйлээ хийгээгүй үедээ хүүхдэд төрөх гэмших сэтгэл зэргийг нинжин сэтгэл агуулна.
•    Эго-туйл урамшуулах тал байдаг. Эцэг эхийн дэмжин сайшааж өндөр үнэрж байгаа зүйлийн үндсэн дээр төлөвших бөгөөд өөрийн зан үйлдээ стандарт тогтооход хувь хүнийг хүргэдэг.зорилгодоо хүрвээс өөрийгаа хүндэтгэх өөрөөрөө бахархах сэтгэл төрнө.

Хүний хөгжил онол:

Хөгжлийн талаарх психоаналик онол нь 2 урьдчилсан таамаглалыг үндэслэл болгодог.
1-р таамаглал буюу генетик таамаглал нь бага насанд нь хүүхдэд төрсөн сэтгэгдэл насанд хүрэх үеийнх нь талатшилд чухал нөлөө үзүүлдэг гэдгийг голлодог.
2-р таамаглал нь хүн тодорхой хэмжээний бэлгийн энергитэй /либидотой/ тардөг бөгөөд энэхүү энерги нь цаашдаа хөгжлийнхөө явцад организмын зөн билэгт процессоор үүдэлтэй хэд хэдэн психосексуаль үе шатуудыг дамжин өнгөрдөг гэсэн санаанаас бүтдэг.
Фрейд үндсэндээ биологийн хүчин зүйлүүдийг голлон үзсэн бөгөөд бүх шатууд нь биеийн эрогени хэсэгтэй буюу өөрөөр хэлбэл либидогийн үүрэг гүйцэтгэж байгаа биеийн хамгийн мэдрэмтгий хэсэгтэй нягт холбоотой юм. Эрогени бүс нь нүд, чих, ам, /уруул/, сүүний булчирхай, хошного, бэлэг эрхтэн зэргийг агуулна.

“Психосексуаль” гэсэн нэр томъёог хүний хөгжлийг тодорхойлогч гол хүчин зүйл нь бэлгийн зөн билэг юм. Фрейдийн онолын утга нь бачимдал ба хэм халамжлал гэсэн 2 хүчин зүйл дээр тулгуурладаг. Бачимдалын үе эцэг эх, хүмүүжүүлэгчдийн зүгээс хүүхдийн психосексуаль хэрэгцээ /хөхөх, хазах, зажлах гм/ тасалсны улмаас зохих таашаал авч чаддаггүй. Харин эцэг эх хэт халамжилснаас өөрийнхөө дотоод үйл ажиллагааг /тухайлбал бие засах үйлээ/ хянах боломж хүүхдэд бага олддог /буюу огт олддоггүй/ байна. Энэ шалгааны улмаас хүүхэд бусдаас хамааралтай, чадваргүй мэт сэтгэгдэл төрдөг.

Categories: Psychology
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: