Home > Dream, Psychology > Зүүд гэдэг чинь байна шүү дээ…

Зүүд гэдэг чинь байна шүү дээ…

Зүүд гээчийн учир шалтгааныг хүмүүс аль эрт үеэс янз бүрийн таамаглал гаргацгааж түүнийгээ аль болохоор зөвтгөхийг оролдоцгоож байжээ. Гэвч өнө удаан хугцаанд зүүдийн талаар оновчтой тайлбар өгч чадахгүй байсаар зүүд хүмүүс бидний дунд нууцлаг хэвээрэй л байгаад байжээ.

Олонх тохиолдолд зүүдийг далдын ямар нэг хүчний үр дагавар бөгөөд зүүдээр хүн өөрийн одоо, ирээдүйн хувь заяагаа шийдвэрлэж болно гэсэн идеалист байр суурийг шашин овжин ашиглаж өөрийн бодлогыг явуулж байжээ. Ийм учраас хүмүүс зүүдэндээ итгэн зүүдийг “онч мэргэн”, “зөгнөлт”, сайн, муу зүүд” гэж ангилан тухай бүрт нь зүүдний тайлал зохион бүр зарим нь дом хүртэл зохион итгэсээр иржээ.

Ууг нь зүүдний талаар жинхэнэ шинжлэх ухааны үндэстэй үнэн зөв тайлбарыг аль эрт 19-р зууны 2-р хагаст Оросын алдарт физиологч И.М.Сеченов <зүүд бол хүний өнгөрүүлсэн туршлагад байсан сэтгэгдлүүдийн одоо байхгүй дүр> юм гэж тодорхойлсон байна.

Дэлгэрүүлбэл: хэрвээ хүн өөрийн амьдралынх нь явцад нөлөөлж үйлдэл үзүүлж байсан зүйлүүдийн ул мөрийг тархиндаа үлдээж хадгалахгүй бол хүнд ямар нэгэн зүүд зүүдлэгдэхгүй бөгөөд зүүд бол хүний нойрсож байгаа үед өмнөх өнгөрүүлсэн туршлагын тухайн үед байхгүй дүр юм. Жишээ нь: та өнгөрсөн шөнө багынхаа нэг найзтайгаа төрж өссөн нутагтаа тоглож байна гэж зүүдэлжээ. Таны зүүдэнд хамгийн түрүүнд найзын чинь зүс царай мөн багадаа тоглож өссөн газар нутаг чинь тэр хэвээрэй бууна. Харин та зүүдэндээ шинээр юуг нэмж зүүдэлсэн чинь маргааш өглөө нь санагдахгүй л болов уу…тэгвэл таны энэ зүүд юун дээр тулгуурлаж үүсэв? –юун түрүүнд таны туулж өнгөрүүлсэн амьдралын чинь туршлага (найзын эннь царай зүс, хэлж ярьсан үг, биеийн хөдөлгөөн, дуу хоолой, мэдэх газар орны байдал гэх мэт) хүүхэд ахйун чинь сайн сайхан сэтгэгдэл бараг тэр хэвээрэй шахам таны ой ухаанд үлдэж хоцорсон ул мөрийн үндсэн дээр дээрх зүүд зүүдлэгдсэн байна. Нэг ёсондоо хүнд өөрийнх туулж өгөрүүлсэн амьдралын зарим нэгэн үйл явдал, уулзаж учирсан хүмүүс, очиж байсан газар зэрэг л зүүдлэгддэг байх нь. Өөрөөр хэлбэл та огтхон ч шинэ хүн, шинэ газар, шинэ дуу хоолой зүүдэлдэггүй гэсэн үг юмаа. Хэрвээ үнэхээр л шинэ юм зүүдэлсэн бол тэр нь И.М.Сеченовын үзсэнээр: ямарваа нэгэн зүйлийн нөлөөлөл буюу таны өмнө байхгүй юмсын талаар төсөөлж байсан төсөөлөл юм.

Зүүд бол хүний зөвхөн нойрсож байгаа үеийн процесс юм. Хүн нойрсож байгаа үед их тархины гадар, доод гадрын мэдрэлийн эсийн ихэнх талбайд саатлын явц гүнзгий явагдаж байхад гадаад дотоод ямар нэг цочроогчийн нөлөөгөөр тархины эсийн талбайн аль нэг хэсэгт хөөрлийн процесс үүсэж түүний үндсэн дээр тэрхүү цочроогчийн үйлдэлтэй холбогдсон зүүд зүүдлэгдэнэ.

Жишээ нь: олон хүн унтаж байгаа бүгчим өрөөний доторх эвгүй үнэрт өрөөний агаар бохирдож, үнэртэх эрхтний эсийг урт удаан хугацаанд хүчтэй цочроосноос тархины үнэртэх эрхтний төвд хөөрлийн голомт үүсэж явагдана. Энэхүү цочроогчийн үйлдлийн шинж чанарыг хагас ухамсарын байдлаар тусгаж авч байгаагаар зүүдийг үүсгэж байгаа юм. Ингэснээр тухайн хүн цахилгаантай бороо орох, их салхи шуурга шуурах, эсвэл түймэр шатаж, дайн тулаанд орж буйгаар зүүдлэнэ. Тэрчлэн зүүдэлж байгаа хүн элгэн тус газраа гараа тавих, хүнд хучлага нөмрөн ухтах зэргээс даралтын сэрлийг үүсгэж ихэвчлэн хар дарж зүүдэлдэг байх нь. Энд бас эрдэмтдийн хийсэн зарим нэгэн сонирхолтой туршилтаас өгүүлэхэд: нэгэн туршинд зуны хар халуунд алсын замд машинаар аялж яваад түр зогсон дээшээ харан унтаж байгаа хүмүүсийн аманд ус дусаахад ихэнх нь сэрэхгүйгээр усыг залгиж, зарим нь түрэг рүүгээ харж усанд сэлэх мэт хөдөлгөөнийг хийж байсныг ажиглаад сэрснийх нь дараа хүн хүнээс очиж юу зүүдэлснийг нь асуухад: нэлээд хүмүүс их усанд унаж амиа аврахын тулд сэлж байна гэж зүүдэлсэн гэж хариулцгаажээ.

Түүнчлэн өвлийн нэгэн шөнө өртөөний бүгчим жижиг тасалгаанд унтаж байсан хүмүүсийн дээр дэнлүүний жижиг гэрэл тусгахад: хүмүүс цахилгаан цахисан их бороо, гал гарч буй болон тэнгэр дуугарсан гэх мэтээр янзан бүрийн зүүд зүүдэлжээ.

Ийм учраас энэ бүх жишээ нь зүүд бол нойрсож байгаа хүний мэдрэхүйн эрхтэнд нөлөөлсөн цочроогчийн үйлдлийн нөлөөгөөр тархинд үүссэн хөөрлийн голомтын үр дагавар болохыг баталсан байна.

Тиймээс хүмүүс минь одоо зүүдний тайлал уншиж, эсвэл муу ёрын зүүд зүүдэллээ гэж айж эмээлгүй байж болох нь байна шүү… энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан баримт шүү.

Categories: Dream, Psychology Tags: ,
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: