Home > Technology > Хамгийн найдвартай IT брэндүүд

Хамгийн найдвартай IT брэндүүд

PCWorld сэтгүүлээс жил бүр уншигчдынхаа дунд мэдээлэл технологийн аль үйлдвэрлэгч хамгийн найдвартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчид хүргэж байгааг тодорхойлох судалгаа явуулдаг билээ. 2010 оны энэхүү судалгаанд нийт 79000 уншигчид оролцсон байна.

 Мэдээллийн технологийн төхөөрөмж үйлдвэрлэгчид жил бүр олон сая долларыг бүтээгдэхүүн зохион бүтээх, сурталчилахад зарцуулдаг. Үүнийхээ хүчинд тэд хэрэглэгчийг татаж та бүхэнд бүтээгдэхүүнээ хүргэдэг.
Харин тэдний хэдэн хувь нь худалдан авалтын дараах үйлчилгээнд хөрөнгө зарцуулах, удаан хугацаанд хэвийн ажиллахад нь анхаарал тавих сонирхолтой байдаг вэ?
Энэ асуулт хэрэглэгчдийн худалдан авалтын шийдвэр гаргалтанд чухал нөлөөтэй байдаг ба Найдвартай байдал ба Борлуулалтын дараах үйлчилгээний тухай судалгааны гол асуудал юм.
Уг сэтгүүлийн газраас хамгийн сүүлд явуулсан судалгаанд хамгийн олон уншигч оролцсон ба судалгааны дүнгээс хамгийн найдвартай компьютер, ноутбук, ухаалаг утас, HDTV, камер, принтер үйлдвэрлэгчдийг тодруулж дараах дүгнэлтүүдийг гаргажээ.
–          Apple, Asus, Brother, Canon-ийн бүтээгдэхүүн хамгийн найдвартай

–          Dell, HP-ийн гэрийн хэрэглэгчид зориулсан бүтээгдэхүүнүүд найдваргүй

 –          Бизнес хэрэглэгчид гэрийн хэрэглэгчийг бодвол борлуулалтын дараах үйлчилгээндээ илүү сэтгэл ханамжтай байдаг

Apple компани компьютер, ухаалаг утасны төрлөөр хэрэглэгчдэд хамгийн найдвартайд тооцогддог болох нь дахин батлагдсан байна. iPhone үйлдвэрлэгчид бүхий л үзүүлэлтээрээ дундажаас байнга илүү байсан ба зөөврийн компьютерийн эвдэрсэн эд ангийг солих тал дээр хамгийн доогуур буюу бусад компаниудын дундаж оноотой адил үнэлгээ авчээ.

 Asus ширээний болон зөөврийн компьютер хэрэглэгчдийн дунд өндөр үнэлгээг авсан ба Хойд Америкийн зах зээл дээр хямд үнэтэй нэтбукээрээ танигдаж чадсан байна.
Canon харин принтер, камерийн төрлөөр PCWorld-ийн уншигчдын таашаалыг хамгийн ихээр хүртжээ. Гэхдээ камерны төрлөөр түүний араас Panasonic, Brotherкомпаниуд маш ойрхон үзүүлэлттэй байна.
HDTV-ийн томоохон үйлдвэрлэгч Panasonic найдвартай байдлаараа тэргүүлж байгаа хэдий ч түүний араас LG, Sony брэндүүд тун ойролцоо үзүүлэлттэй байна.
Dell, HP компьютер үйлдвэрлэлийн томоохон компаниуд энэ жил гэрийн зориулалттай компьютер, принтерийн төрөл дээр хамгийн найдваргүй гэсэн дүгнэлтийг авчээ.
 

 Гэхдээ энэхүү судалгааны үр дүн нь тухайн компани, үйлдвэрлэгчийн нийт хэрэглэгчдийн сэтгэгдлийг төлөөлж чадахгүй.
Судалгаанд ширээний компьютер, зөөврийн компьютер, камер, HDTV,принтер болон ухаалаг утас гэсэн 6 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хувьд бүтээгдэхүүний найдвартай байдалд үнэлгээ өгсөн ба төрөл тус бүрт 5-9 хэмжих үзүүлэлтийг тодорхойлж, тухайн үйлдвэрлэгчийн найдвартай байдлыг бусадтай харьцуулж гаргасан байна.

http://www.likeit.mn

Categories: Technology Tags:
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: