Home > Apple, Technology > Apple хөгжмийн үйлчилгээгээ нээнэ

Apple хөгжмийн үйлчилгээгээ нээнэ

Apple энэ сарын 6-наас iCloud нэртэй дуу хөгжмийн үйлчилгээгээ эхлүүлэхээр болсон тухайгаа зарлажээ. Энэхүү үйлчилгээ нь хөгжим, видео болон бусад мэдээллээ хадгалах боломжийг хэрэглэгчид бүрдүүлж өгөх ба технологийн салбарт ажиллаж буй томоохон компаниуд өөрсдийн хөгжмийн үйлчилгээгээ нээж эхлээд байгаа юм.

Үүний нэг нь Amazon компанийн Cloud Drive үйлчилгээ бөгөөд хэрэглэгч 5 GB хэмжээ бүхий мэдээллээ үнэгүй байршуулах эрхтэй юм. Одоогоор Apple iCloud үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй ба бусад компанийн ижил төрлийн үйлчилгээнээс давуу талууд олонтой хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна.

Дашрамд сонирхуулахад, Facebook, Spotify хоёр өөрсдийн брэнд нэрийн хөгжмийн үйлчилгээг нээх гэж байгаа гэнэ. Spotify одоогоор шинэхэн үйлчилгээгээ Европын зах зээлд нээгээд байгаа ба удахгүй АНУ-д нээхээр бэлтгэл ажлаа базааж байна. Харин Facebook-ийн шинэ үйлчилгээ туршилтын шатандаа явж байгаа ба ирэх зургадугаар сараас эхлэх аж. Facebook-ийн хэрэглэгчид уг үйлчилгээний гишүүн болсон тохиолдолд өөрийн профайл хуудсан дээрээ шинэ үйлчилгээг татан авч ажиллуулах боломжтой юм.

Н.Наран
Categories: Apple, Technology Tags: ,
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: