Home > Advice, Technology > Лаптопны баттерейг хэрхэн удаан барьдаг болгох вэ?

Лаптопны баттерейг хэрхэн удаан барьдаг болгох вэ?

Зөөврийн компьютерийн хэрэглэг­чид компьютерийн­хээ бат­те­рейн ажил­лах хугацааг уртасгахыг хүсдэг. Жил ирэх тусам зөөврийн компьютерийн баттерейн хүчин чадал нэмэгдэж, ажиллах хугацаа нь уртсаж байгаа боловч үүнтэй зэрэгцээд хүчин чадал, төхөөрөмж нэмэг­дэж цахилгааны хэрэглээ нь өсөж байна. Иймээс сүүлийн үеийн зөөврийн компьютерийн зайны ажиллах хугацаа 2-4 цаг болжээ. Зөөврийн компьютерийн зайг удаан үр бүтээмжтэй хэрэглэх хэд хэдэн зүйлээс шалтгаална. Дараах зөвлөгөөнд батерейг удаан хэрэглэх талаар бичлээ.
1. Control panel- >Power Options -> Portable laptop гэдгийг тохируулж өгсөнөөр цахилгааны хэрэглээ багасаж, зөөврийн компьютерийн горимд шилжинэ.
Ингээд хажууд байгаа Running on batteries гэсэн тохируулга хийхдээ Turn off monitor гэдэг ажиллахгүй байх тохиолдолд дэлгэцийг унт­раах хугацааг тохи­руул­на. Ингээд Turn off hard disks гэсэн тохиргоог өмнөх тохиргооноос хугацаа нь арай их байхаар тохируулж өгнө.
2. Ажиллаж байгаа орчиноос шалт­гаалан Grapic properties хэсгээс дэлгэцийн Brightness гэрлийг тохируулж өгнө. Багасгаж тохируул­бал ажил­лах хугацаа нь ихэснэ.
3. Батерейн хэмжээг хянаж багас­сан тохиолдолд нэмж цэнэглэж байх хэрэгтэй. Батерейн ажиллах хуга­цааг ихэсгэх өөр нэг арга бол запас батерей хэрэглэх явдал юм. Тухай үйлдвэ­р запас батерейг өн­дөр үнэтэй боловч илүү хүчин чадалтайгаар үйлвэрлэх нь байдаг.
4. Шинэ батерей аваад хоёр удаа бүрэн цэнэгийг дуусгаж байж цэнэг­лэвэл бате­рейн ажил­лагаа сайжирдаг. Хөвөн даавуун алчуураа бага зэрэг спирт­ чийглээд баттерейны гадаргууг цэвэрлэж болно.
5. Хэрэглэдэггүй программуудаа ачаалахгүй байх хэрэгтэй бөгөөд PC cards, WiFI төхөөрөмжөө ашиглаагүй тохиолдолд унтраах хэрэгтэй. Кино үзэх, тоглоом тоглох нь батерейг хурдан дуусгадаг.
Хэрэв цэнэглэгчээ үрэгдүүлсэн бол заавал тухайн фирмийн зөөврийн компьютерийн цэнэглэгч авах нь хэрэгтэй бөгөөд өөр цэнэглэгчийг вольт, ампераар тааруулж болох ч хэт халалт үүсэх, зарим үед цахилгаан гүйдэл хэлбэлзэж тэжээ­лийн блок шатах зэрэг муу үр дүн үзүүлж болно. Мөн батерейд тасалгааны температур, CPU, RAM хэрэглээ гэх мэт олон хүчин зүйл нөлөөлнө.
Дээрхи таван зөвлөгөөг мөр­дөж ажил­лах нь батерей удаан ажил­лахад чухал нөлөөтэй юм. Зөөврийн компьютерийн борлуу­лалтын эхний таван байранд явж байгаа HP, acer, TOSHIBA, Lenovo, DELL брэндийн зөөврийн компьютер авбал батерейны барил­тын хугацаа эдэлгээ харь­цануй удаан байна.

http://www.likeit.com

Categories: Advice, Technology Tags:
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: