Home > Advice, Health, Technology > Технологи ба эрүүл мэнд

Технологи ба эрүүл мэнд

Өнөөгийн техник, технологийг 10 жилийн өмнөхтэй харьцуулахад эрс өөрчлөгджээ. Гэхдээ хүн хөгжихийн хэрээр өөрөө өөртөө хор хохирол учруулсаар байна. Энэ удаад өдөр тутамдаа хэрэглэдэг технологи бидний бие махьбодод ямар хор хохирол учруулдаг болохыг өгүүлье.

Компьютер нүүрэн дээр тоос хуримтлуулдаг
-Чанаргүй дэлгэцэн дээр гарсан дүрс татвалзаж харагддагаас болж нүд ядарч, хуурайшиж загатнан, холын хараа муудаж, толгой өвддөг.
-Компьютерийн өмнө нэг байрлалаар сууснаас болж хүзүү, мөр, нурууны булчин ачаална.
-Дэлгэцийн эргэн тойронд цахилгаан соронзон орон зай үүсдэг бөгөөд энэ нь агаарт байгаа тоос шороог нүүр, гаран дээр хуримтлуулдаг байна. Үүнээс болж бидний арьс маш их бохирддог.

Урьдчилан сэргийлэх арга:
Компьютерээ хананаас 50 см-ээс доошгүй зайд байрлуул. Өрөөгөө салхилуулж, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Ажлын дараа нүүрээ хүйтэн усаар угааж занш. Мөн компьютер дээр ажиллахдаа заавал завсарлага авч байгаарай. Насанд хүрэгчид хоёр цаг тутамд, харин хүүхдүүд 30 минут тутамд 15 минут завсарлах хэрэгтэй.

Гар утас хөгшрүүлдэг
-10 гаруй жил утас барьсан хүний тархинд хорт бодис нэвтэрсэн эсэхийг хянадаг эс нь хэврэг болдгийг судалгаагаар нотолжээ. Үүнээс болж Альцгеймер, Паркинсоны өвчин, сонсголын мэдрэл алдагдах зэрэг эрсдэлд ордог ажээ.
-Гар утаснаас гарах туяа нь ой ухааныг муудуулж, даралт ихэсгэн, бие махьбодыг хөгшрүүлдэг байна. Үүнээс гадна эрчүүдийн үрийн шингэний чанарыг алдагдуулдаг.

Урьдчилан сэргийлэх арга:
Боломжтой бол зөвхөн суурин утас хэрэглэ. Гар утсаа өмднийхөө халаасанд хийж авч явах хэрэггүй.

Чихэвчний хөгжим дүлийрүүлдэг
-Жижиг чихэвч чихний дотор орж, сонсголын эрхтнүүдтэй нягт холбогддог. Шуугиантай орчинд хүмүүс плэйрийн дуугаа чангатгаснаас бол чихэндээ улам даралт учруулдаг байна. Чихэвчний хөгжмийг гурван цагийн турш сонсоход 10 жилийн дараа сонсгол 30 хувиар муудах болно.
-Чихэвчний хөгжим сонссоноор хайнга болж, аваарт илүү өртдөг.
Урьдчилан сэргийлэх арга:
Чихэвчний хөгжмийг шуугиан ихтэй газар сонсох хэрэггүй. Мөн том чихэвч хэрэглэвэл аюулгүй. Харин гэртээ хөгжмөө чихэвчгүйгээр сонсоорой.

  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: