Home > LG, Technology > LG анивчдаггүй 3D мониторыг бүтээжээ

LG анивчдаггүй 3D мониторыг бүтээжээ

Өмнөд Солонгосын электрон бараа үйлдвэрлэгч LG компани гурван хэмжээст дүрсийг ямар ч анивчилт, чичирхийлэлгүй дамжуулдаг хоёр төрлийн 3D мониторыг бүтээжээ. Тус компани D41P, D42P загварын мониторуудыг FPR технологиор үйлдвэрлэсэн ба уг дэлгэцээр 3D зураглал илүү тод, тунгалаг, анивчилтгүй гарах юм.

Өмнө нь зарим хүмүүс 3D дүрсийг үзэхэд толгой эргэх, дотор муухайрах шинж тэмдгүүд илэрч байсан бол LG-ийн шинэ технологийн дагуу үйлдвэрлэсэн анивчилтгүй дэлгэцээр 3D дүрсийг үзэхэд дээрх зовиурууд огт илрэхгүй болохыг компанийн зүгээс баталж байна. Шинэ технологийн шаардлага хангасан мониторууд нь хэмжээний хувьд 21.5 болон 25 инчийн сонголттой байгаа ба үнийн хувьд хэрэглэгчийн худалдан авалтын чадварыг харгалзаж харьцангуй хямд байлгахаар төлөвлөж байгаа ажээ. Уг мониторууд Европод ирэх зургадугаар сараас эхлэн худалдаанд гарч эхэлнэ.

Б.Энхцэцэг

Categories: LG, Technology Tags: ,
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: