Home > Microsoft, Technology > Windows 8-д саад учрав

Windows 8-д саад учрав

Энэ жилийн Лас Вегаст болсон Consumer electronic show-ны үеэр Microsoft-ынхон худалдаанд гараад дөнгөж жил хагас болж байсан үйлдлийн систем болох Windows 7-г үргэлжлүүлэн Windows 8 хэмээх цоо шинэ үйлдлийн систем бүтээж эхэлж буйгаа зарлаж дэлхий нийтийг гайхшруулж байсан. Энэ нь хэдийгээр хүмүүсийг гайхшруулж Windows 7-д үзүүлэх итгэл болон худалдан авалт буурах магадлалтай байсан ч Microsoft-ын яагаад ийнхүү яарах болсон шалтгааныг хүмүүс ойлгож эхэлсэн биз ээ. Улам бүр хурдацтай өссөөр буй компьютерын хөгжил үүний хариу юм. Microsoft-ын өрсөлдөгчид зах зээлд шинэ шинэ зүйлсийг асар хурдацтай брэнд болгон хөгжүүлж байгаа энэ цаг мөчид нэг үйлдлийн систем олон жилийн хэрэгцээг хангах цаг хугацааны шалгуурыг давж чадахгүй болсноос ийм шийдэлд хүргэсэн хэмээн тэд өөрсдөө ч тайлбарласан билээ.

Гэтэл нэгэн таагүй ч гэмээр шинэ мэдээ мэдээллийн сайтуудаар дамжин хүмүүсийн сонорыг мялаагаад эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд Windows нь Intel буюу AMD загварын x86 платформыг дэмждэг байсан ба шинэ үйлдлийн систем нь ARM microchipe architecture хэмээх технологид суурилж бүтээгдэж байгаа. Гэтэл саяхан үйлдвэрлэгчдийн гар дээр туршилтын загвараараа очоод буй Windows 8 нь system-on-a-chic(SoC) болон ARM дээр бага зэрэг алдаа заасны улмаас туршилтын бүх хувилбаруудыг устган цоо шинэ хөгжүүлэлт хийх шаардлагатай болсон тухай мэдээлэл Micropsoft-оос алдагджээ.

Хэрэв энэ мэдээлэл үнэн болох нь батлагдвал Windows 8 буюу өөрөөр Windows 6.2 гэж нэрлэгдсэн энэхүү үйлдлийн систем нь өрсөлдөөнт зах зээлд хөл алдах магадлалтай болно. Дэлхий дээрх Microsoft-ын үйлдлийн систем хэрэглэгчдийн 51 хувь нь 10 жилийн өмнөх Windows XP-г хэрэглэдэг гэсэн судалгааг байдаг ба шинэ үйлдлийн систем нь эхнээсээ л ийм бүтэлгүйтэлтэй учраад нэр хүнд муутай бүтээгдэхүүн гарвал цаашид Apple болон Google зэрэг тэдний хүчтэй өрсөлдөгчид Windows-т цэг тавьсан хүчирхэг үйлдлийн систем бүтээх ч магадлалтай гэнэ.

Одоогоор шинэ үйлдлийн системд гарсан алдааны улмаас тус төсөл дээр хамтран ажиллаж байгаа хэмээн зарлагдсан Dell төслөөс татгалзсан талаар мэдээлэл ч тархаад байна. Microsoft үүнд ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Дашрамд дурдахад тус үйлдлийн системийг 2012 оны 10 сард худалдаанд гаргахаар төлөвлөсөн байсан бөгөөд хугацаа бага зэрэг хойшилж ч магадгүй гэнэ.

Н.Наран

  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: