Mart Translate

//

Mart dictionary

English-Mongolian Mongolian-English Japanese-MongolianMongolian-JapaneseGerman-MongolianMongolian-GermanKorean-MongolianMongolian-KoreanRussian-MongolianMongolian-RussianChinese-MongolianMongolian-Chinese

Categories: English, Online Dictionary

Sony PRS-300

Technical specifications PRS-300

  Display Screen

Technology E Ink® Vizplex™
Screen size (inch) 5
Resolution 800×600 (h/w)
Grey scale 8-level grey scale

  Storage Capacity

Built in flash memory (MB) 512 (Approx. 350 eBooks) *
MemoryStick™ MS DUO slot NO
SD Card Slot NO

  Power

Battery Type Built-in rechargeable lithium-ion battery: DC 3.7 V
Battery Life (reading EPUB eBooks) Approx. 6800 page turns
Recharging Time Four hours with USB, two hours with optional AC charger

  Compatible Formats

Unsecured / free eBooks & text files EPUB eBook, Adobe® PDF, Microsoft® Word, TXT, RTF, BBeB
DRM (Secure / purchased) eBooks and text files EPUB eBooks (Adept) BBeB eBooks (Marlin)

  General data

Width (mm) 107
Height (mm) 157.5
Depth (mm) 10.2
Weight (g) 220

BOOKEEN Cybook Opus

Display

  • E-Ink screen 5″ (3″ x 4″ – 76mm x 101mm)
  • Resolution 600 x 800 – 200 dpi
  • Black & White 4 levels grey-scale
  • Daylight readable
  • Portrait and landscape mode

Electronics

Samsung ARM, 400 MHz

Power

Rechargeable and replaceable Internal Battery LI-Polymer (1000mAh), 8 000 page flips – 2 weeks battery life

Memory

RAM : 32 MB
Storage (NAND): 1 GB
Storage card : Micro SD

Тэмдэг нэр үгс Adjective

Нэр үг, төлөөний үгийн шинж чанарыг тодорхойлж байдаг үгийг тэмдэг нэр гэнэ.

Жишээлбэл:
– The black dog barked. Хар нохой хуцав.
(Энд black гэсэн тэмдэг нэр “dog” гэсэн нэр үгийн шинж чанарыг тодорхойлж байна.)
Тэмдэг нэр хэлбэрээ өөрчилдөггүй. Өөрөөр хэлбэл, нэр үг нь эрэгтэй эсвэл эмэгтэй, ганц болон олон тоо, тусагдахуун ба өгүүлэгдэхүүн байхаас үл хамааран байгаагаараа л байна гэсэн үг.
Жишээ нь: black dog, black dogs.

Зарим тэмдэг нэр нь нэр үгийн нас, хэмжээ, өнгө гэх мэт бодит шинж чанарыг тодорхойлдог (бодит шинж чанарыг заасан тэмдэг нэртэй маргах аргагүй). Харин зарим тэмдэг нэр нь сайхан, муухай, хөөрхөн гэх мэтээр хүн аливаа зүйлийн тухай юу гэж бодож байгааг илэрхийлдэг (өөрийн бодлоо илэрхийлж буй тэмдэг нэрийг хүн бүр хүлээн зөвшөөрөхгүй байж магадгүй).

Хэрэв танаас ямар, хэний, ямар төрлийн, хэр олон зэргээр асуулт асуувал та хариулахдаа тэмдэг нэрийг хэрэглэх хэрэгтэй болно. Англи хэлэнд тэмдэг нэрийг хэд хэдэн төрөлд хуваан үздэг:

•  Тоо заасан: six (зургаа), one hundred and one (нэг зуун нэг) гэх мэт
•  Хэмжээ заасан: more (илүү), all (бүгд), some (зарим), half (хагас), more than enough (хангалттай их) гэх мэт
•  Шинж чанар заасан: colour (өнгө), size (хэмжээ), smell (үнэр) гэх мэт
•  Хамаатуулах: my (миний), his (түүний), their (тэдний), your (чиний) гэх мэт
•  Асуух: which (ямар), whose (хэний), what (юу) гэх мэт
•  Заах: this (энэ), that (тэр), those (тэдгээр), these (эдгээр) гэх мэт /эх сурвалж амархан.ком /

1. Intense – Идэвхтэй
2. loved- дур булаам,
3. adored – хөөрхөн,
4. idolized – шүтэх,
5. alive – сэргэлэн цовоо ,
6. wanted- хүсэл,
7. lustful – тачаангүй, Read more…

Categories: English, Vocabulary

Grammar content 02

Grammar Content 01

Windows 8-д саад учрав

Энэ жилийн Лас Вегаст болсон Consumer electronic show-ны үеэр Microsoft-ынхон худалдаанд гараад дөнгөж жил хагас болж байсан үйлдлийн систем болох Windows 7-г үргэлжлүүлэн Windows 8 хэмээх цоо шинэ үйлдлийн систем бүтээж эхэлж буйгаа зарлаж дэлхий нийтийг гайхшруулж байсан. Энэ нь хэдийгээр хүмүүсийг гайхшруулж Windows 7-д үзүүлэх итгэл болон худалдан авалт буурах магадлалтай байсан ч Microsoft-ын яагаад ийнхүү яарах болсон шалтгааныг хүмүүс ойлгож эхэлсэн биз ээ. Улам бүр хурдацтай өссөөр буй компьютерын хөгжил үүний хариу юм. Microsoft-ын өрсөлдөгчид зах зээлд шинэ шинэ зүйлсийг асар хурдацтай брэнд болгон хөгжүүлж байгаа энэ цаг мөчид нэг үйлдлийн систем олон жилийн хэрэгцээг хангах цаг хугацааны шалгуурыг давж чадахгүй болсноос ийм шийдэлд хүргэсэн хэмээн тэд өөрсдөө ч тайлбарласан билээ.

Гэтэл нэгэн таагүй ч гэмээр шинэ мэдээ мэдээллийн сайтуудаар дамжин хүмүүсийн сонорыг мялаагаад эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд Windows нь Intel буюу AMD загварын x86 платформыг дэмждэг байсан ба шинэ үйлдлийн систем нь ARM microchipe architecture хэмээх технологид суурилж бүтээгдэж байгаа. Гэтэл саяхан үйлдвэрлэгчдийн гар дээр туршилтын загвараараа очоод буй Windows 8 нь system-on-a-chic(SoC) болон ARM дээр бага зэрэг алдаа заасны улма Read more…

Э-номны худалдаа цаасан номноос давжээ

Номын зах зээлд тэргүүлэгч Amazon компани электрон номны борлуулалт анх удаа цаасан номны борлуулалтаас илүү гарсан тухай өчигдөр мэдээлжээ. Энэ нь бага үнэтэй электрон ном уншигч худалдаанд гаргасантай холбоотой гээд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс хойш зарагдсан нийт цаасан номны дүнгээс 5 хувиар их электрон ном зарагдсан дүнг танилцуулжээ.

Өнгөрсөн сард Amazon 114 долларын үнэтэй Kindle худалдаанд гаргасан ба дараагийн хувилбар нь 25 доллараар бага үнэтэй байхаар төлөвлөөд байгаа аж.

Kindle нь Barnes & Noble компанийн Nook, Apple компанийн iPad-тай электрон номын зах зээлд хүчтэй өрсөлдөж байгаа ба 2007 онп анхны хувилбар нь худалдаанд гарснаас хойш хамгийн их борлуулалттай ном уншигчаар шалгарсаар байгаа юм.

Дэлхийн хамгийн нимгэн планшет

Samsung компани шинэ загварын “Galaxy Tab 8.9” планшетаа гуравдугаар сарын 23-ны өдөр албан ёсоор танилцууллаа. Samsung-ийн шинэ планшет нь 1280 x 800-ийн нягтралтай дэлгэц, 1GHz-ийн хоёр цөмт процессор болон хос камертай юм. Уг планшет нь дэлхийн хамгийн нимгэн планшет болж чадсан бөгөөд ердөө 8,6 мм-ийн зузаантай гэнэ. Түүнчлэн жингийн хувьд ч харьцангуй хөнгөн болж чадсан байна.

Харин арын камерын мегапикселийн чадамж өмнөх загвараас даруй 5 мегапикселээр буурч ердөө 3 мегапиксел болжээ. Нэмэлт эд ангийн хувьд Galaxy Tab 8.9 планшет нь WiFi холболт, Bluetooth 3.0, USB 2.0 оролт, гироскоп, акселерометр, дижитал луужин, гадаад орчны гэрэл мэдрэгч, GPS зэргийг өөртөө багтаасан байна.

Б.Энхцэцэг

iPhone 6 2012 онд худалдаанд гарна

Онлайн эх сурвалжуудын мэдээлэлд Apple энэ ондоо багтаж iPhone-ийн дараагийн загварыг зах зээлд нэвтрүүлэхгүй гэжээ. Учир нь iPhone 6-ийн үйлдвэрлэл төлөвлөгөөний дагуу ирэх есдүгээр сард эхлэх тул 2012 оны эхний улиралд худалдаанд гаргах боломжтой юм.

Гэхдээ Apple компани ирэх онд баяр наадмын улирал эхлэхээс өмнө амжиж шинэ бүтээгдэхүүнээ худалдаанд гаргахыг эн тэргүүний зорилт болгон ажиллаж байна. Харин нэгэн таатай мэдээ нь тус компани энэ оны сүүлээр iPad-ийн шинэчилсэн загварыг худалдаанд гаргаж магадгүй гэнэ. Ингэхлээр iPad 3 болон iPhone 6 зэрэг хэрэгслүүд бараг зэрэгцэн худалдаанд гарах магадлалтай юм.

Б.Энхцэцэг
Categories: Apple, Technology Tags: , ,