Archive

Archive for the ‘Amazon’ Category

Э-номны худалдаа цаасан номноос давжээ

Номын зах зээлд тэргүүлэгч Amazon компани электрон номны борлуулалт анх удаа цаасан номны борлуулалтаас илүү гарсан тухай өчигдөр мэдээлжээ. Энэ нь бага үнэтэй электрон ном уншигч худалдаанд гаргасантай холбоотой гээд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс хойш зарагдсан нийт цаасан номны дүнгээс 5 хувиар их электрон ном зарагдсан дүнг танилцуулжээ.

Өнгөрсөн сард Amazon 114 долларын үнэтэй Kindle худалдаанд гаргасан ба дараагийн хувилбар нь 25 доллараар бага үнэтэй байхаар төлөвлөөд байгаа аж.

Kindle нь Barnes & Noble компанийн Nook, Apple компанийн iPad-тай электрон номын зах зээлд хүчтэй өрсөлдөж байгаа ба 2007 онп анхны хувилбар нь худалдаанд гарснаас хойш хамгийн их борлуулалттай ном уншигчаар шалгарсаар байгаа юм.

Алтан гадаргуутай Kindle бүтээжээ

Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний зах зээлд Amosu Couture нэгэн шинэ бүтээгдэхүүн танилцууллаа. Энэ нь 24 каратын алтан гадаргуу бүхий Amazon-ы Kindle электрон ном уншигч юм.

Энэхүү тансаг электрон ном уншигчийг 1950 долларын үнээр худалдаалж эхлээд байна.

Н.Наран

Бусад зургуудыг энд дарж үзнэ үү.

 

Categories: Amazon, Technology Tags: ,

Kindle 3G хямд хувилбар гарлаа

June 11, 2011 1 comment

Amazon.com электрон ном уншигчийнхаа сүүлийн хувилбар болох Kindle 3G-ыг танилцууллаа. Энэ хувилбарын давуу тал нь Kindle 3G хувилбараасаа 25 доллараар хямд буюу 164 долларын үнэтэй аж.

Мөн screensaver-т сурталчилгаанууд гарч ирдэг болжээ. Энэ нь таныг ном унших явцад огтхон ч хүндрэл учруулахгүй гэж компанийн зүгээс амлаж байгаа юм.

Хямд үнэтэй, WiFi бүхий энэ загвар электрон номны зах зээл дэх Amazon.com компанийн давуу талыг хадгалахад ихээхэн нөлөө үзүүлнэ гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

Н.Наран
Categories: Amazon, Technology Tags: ,