Archive

Archive for the ‘English’ Category

Mart Translate

//

Mart dictionary

English-Mongolian Mongolian-English Japanese-MongolianMongolian-JapaneseGerman-MongolianMongolian-GermanKorean-MongolianMongolian-KoreanRussian-MongolianMongolian-RussianChinese-MongolianMongolian-Chinese

Categories: English, Online Dictionary

Тэмдэг нэр үгс Adjective

Нэр үг, төлөөний үгийн шинж чанарыг тодорхойлж байдаг үгийг тэмдэг нэр гэнэ.

Жишээлбэл:
– The black dog barked. Хар нохой хуцав.
(Энд black гэсэн тэмдэг нэр “dog” гэсэн нэр үгийн шинж чанарыг тодорхойлж байна.)
Тэмдэг нэр хэлбэрээ өөрчилдөггүй. Өөрөөр хэлбэл, нэр үг нь эрэгтэй эсвэл эмэгтэй, ганц болон олон тоо, тусагдахуун ба өгүүлэгдэхүүн байхаас үл хамааран байгаагаараа л байна гэсэн үг.
Жишээ нь: black dog, black dogs.

Зарим тэмдэг нэр нь нэр үгийн нас, хэмжээ, өнгө гэх мэт бодит шинж чанарыг тодорхойлдог (бодит шинж чанарыг заасан тэмдэг нэртэй маргах аргагүй). Харин зарим тэмдэг нэр нь сайхан, муухай, хөөрхөн гэх мэтээр хүн аливаа зүйлийн тухай юу гэж бодож байгааг илэрхийлдэг (өөрийн бодлоо илэрхийлж буй тэмдэг нэрийг хүн бүр хүлээн зөвшөөрөхгүй байж магадгүй).

Хэрэв танаас ямар, хэний, ямар төрлийн, хэр олон зэргээр асуулт асуувал та хариулахдаа тэмдэг нэрийг хэрэглэх хэрэгтэй болно. Англи хэлэнд тэмдэг нэрийг хэд хэдэн төрөлд хуваан үздэг:

•  Тоо заасан: six (зургаа), one hundred and one (нэг зуун нэг) гэх мэт
•  Хэмжээ заасан: more (илүү), all (бүгд), some (зарим), half (хагас), more than enough (хангалттай их) гэх мэт
•  Шинж чанар заасан: colour (өнгө), size (хэмжээ), smell (үнэр) гэх мэт
•  Хамаатуулах: my (миний), his (түүний), their (тэдний), your (чиний) гэх мэт
•  Асуух: which (ямар), whose (хэний), what (юу) гэх мэт
•  Заах: this (энэ), that (тэр), those (тэдгээр), these (эдгээр) гэх мэт /эх сурвалж амархан.ком /

1. Intense – Идэвхтэй
2. loved- дур булаам,
3. adored – хөөрхөн,
4. idolized – шүтэх,
5. alive – сэргэлэн цовоо ,
6. wanted- хүсэл,
7. lustful – тачаангүй, Read more…

Categories: English, Vocabulary

Grammar content 02

Grammar Content 01

Англи хэлний дуудлагаа сайжруулахад анхаарах зүйл

Хэдийгээр энэ хорвоогийн бүх хүмүүсийн ярих, сонсох эрхтэн нь адил  боловч нэг ижил авиаг улс үндэстнүүд өөр өөрийн авиа зүйн онцлогоороо янз бүрээр дуудаж хэлдэг.

Иймд англиар зөв ярьж өөрийгөө бусдад ойлгуулахын тулд

хамгийн түрүүнд анхаарах зүйл маань англи хэлний авиа зүй юм.

Англи үгсийг зөв хэлж, дуудлагаа сайжруулахын тулд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй:

1. Галиг

Англи хэл нь 24 үсэгтэй боловч 48 авиатай.  Авиа бүр нь өөрийн гэсэн галигтай.

Галиг гэдэг нь авиаг тэмдэглэдэг тусгай дүрс тэмдэг юм. Англи хэлэнд үгс бичсэнээрээ дуудагдахгүй учир галиг мэдэх нь чухал ач холбогдолтой.

Үүний тулд англи хэлний цагаан толгойн галиг дүрслэлийн Read more…

Categories: Advice, English Tags: ,

Англи хэлээр интернэтээр харилцах өвөрмөц хэллэгүүд

2 – too эсвэл to – угтвар , би ч гэсэн гэх мэт үгэнд хэрэглэнэ
4 – For / for you- 4 u/ гэх мэт
10q – Thank You – Баярлалаа

А
AAF – As a Friend – Найзууд шиг
ADIH – Another Day In Hell – Өөр нэгэн хүндхэн өдөр
ADIP – Another Day in Paradise – Өөр нэгэн сайхан өдөр
AEAP – As Early As Possible – Аль болох эрт
AEAP – As Early As Possible – Аль болох эрт
AFAICR – As far as I can recall / remember – хэзээ санана тэр үедээ
AFAP – As Far As Possible – Бүхий л боломжоороо
ASL эсвэл A/S/L – Age / s*x / location – нас хүйс байрлал
ASLP эсвэл A/S/L/P – Age, sex, location, picture – нас хүйс байрлал зураг
ATM – At the moment – Яг энэ мөчид, энэ үед

В
B2B – Business to Business – Бизнэсээс бизнэс буюу хувь хэрэглэгчээс илүүтэйгээр байгууллагат төвлөрөх
B2C – Business to Customer – хэрэглэгчдэд төвлөрсөн бизнэс
B4 – Before – Өмнө
BBIAB – Be back in a bit – Удахгүй холбогдоё
BFF – Best Friends Forever – Сайн найзууд үүрд хамтдаа Read more…

1 цагт 50 гадаад vг цээжлэх арга

Даяарчлалтай холбоотой гадаад хэл сурах шаардлага их гарч байна. Гадаад хэл сургалтын олон сургалтын төв янз бүрийн аргаар сургадаг. Жишээлбэл, Арго багш шоо эргүүлэх аргаар зааж байхад Ганбаатар багш 200 үг цээжилчихээд англиар чөлөөтэй яриулж сургадаг.
Макс Мюллер гэдэг германы эрдэмтэн Английн тариачдын яриаг судлаад, тэд өдөр тутмынхаа амьдралд 300-гаад үгэнд эргэлддэгийг тогтоожээ. Мөн гадаад хүнтэй ярихад сэтгэлийн “хүлээс” саад болдог учраас юуны түрүүнд түүнээс ангижрах ёстой.
Дээрхи хоёр багшийн аргууд үүн дээр тулгуурласан байна. Ингэж гадаад хэлний суурийг тавьсны дараа мэдлэгээ гүнзгийрүүлэх шаардлагатай байдаг. Ингэхийн тулд юуны түрүүнд үгийнхээ нөөцийг баяжуулах хэрэгтэй. Уламжлалт аргаараа цээжилбэл өдөрт цөөхөн үг цээжилнэ. Яагаад гэвэл механик арга үр дүн маш бага. Харин утгачилсан, дүрслэх, төсөөлөх чадвар дээр тулгуурласан “Сэтгэшгүй ухаан” сургалтын төвд зааж байгаа аргууд механик тогтоолтоос 20 дахин илүү үр дүнтэй гэдгийг сэтгэл судлаачид тогтоосон. Тийм ч учраас 1 цагт 50 үг цээжлэх боломж олгож байгаа юм. 1 цагт 50 гадаад үг цээжилж сурна гэхээр зарим хүмүүс итгэдэггүй. Тэгвэл болгарын эрдэмтдийн тогтоосноор дундаж хүн 1 цагт 100 гадаад үг цээжлэх Read more…
Categories: Advice, English Tags: ,

Англиар ярихдаа гаргадаг бидний алдаанаас

Англи хэл эхлэн сурч байхдаа бид монголоороо сэтгэж англи өгүүлбэр зохиодог тул хэл зүйн алдаанаас гадна найруулга зүй болон логик алдаа нилээд гаргадаг.

Тэр бүхний нийтлэг жишээнүүдээс иш татаж энд гаргахдаа  эхний өгүүлбэр нь монгол сэтгэхүйгээр бидний хэлсэн зүйлийг америк хүн яаж илэрхийлдэгийг хоёрдахь өгүүлбэрт харьцуулан тавив.

 

Нар зүүн зүгээс гардаг.
Буруу: The sun rises from the East.
Зөв:     The sun rises in the East.

Бид далай руу явсан.
Буруу: We went to the ocean.
We went to the beach.

Энэ миний өрөөний түлхүүр.
Буруу: This is the key of my room.
This is the key to my room.

Энэ салатыг хэн хийсэн бэ?
Буруу: Who cooked this salad? Read more…

Categories: Advice, English Tags: ,

Англи хэлний угтвар үгс болох PREPOSITIONS

Монгол хэлэнд угтвар үг гэж байдаггүй тул англи хэл эхлэн суралцаж байх үед англи хэлний угтвар үгсийг яриандаа орхих буюу буруу газар хэрэглэхээс гадна монгол руу орчуулахад амаргүй байдаг.
Англи хэлэнд at, in, on, about, for, of, from, to, over, with, across, after, before гэх мэт үгсийг Prepositions гэнэ. Үүнийг монгол руу орчуулвал “ямар нэгэн юмны өмнө” гэсэн утгатай учраас эдгээр үгсийг хэл зүйд угтвар үг гэдэг.

Англи хэлний угтвар үгсийг утгаар нь

–          цаг хугацаа,

–          байршил,

–          зүг чиглэл,

–          учир шалтгаан заасан гэж хуваадаг.
– Цаг хугацаа заасан угтвар үгст

at, in, on, since, till, until, before, after, within, during, for ордог:
аt угтвар үг нь цаг, минут хэлэхэд ордог
Our lessons begin at nine. Манай хичээл 9 цагт эхэлдэг.
in нь цаг хугацаа, өдөр хоног болон он заахад хэрэглэгддэг.
Dad was born in 1956. Аав маань 1956 онд төрсөн.
He will come in an hour. Тэр хагас цагийн дараа ирнэ. Read more…

Categories: English, Grammar Tags: ,

Англи хэлний өргөн хэрэглэгддэг 200 үг

1. Achive /эчиив/- хvрэх, гvйцээх, биелvvлэх
2. Agree /эгрии/- зөвшөөрөх, санал нэгдэх, дэмжих
3. Appreciate /эпришэйт/- таалагдах, илvv таалах, өндрөөр vнэлэх
4. Believe /билиив/- найдах, итгэх,vнэмших
5. cheap /чийп/- хямд, сул дорой, харамч
6. dream /дрийм/-зvvд, мөрөөдөх,сайхан зvйл

7. eager /ийжэ/- хорхойсох, эрч хvчтэй
8. extremely /экстримли/- vнэхээр, яг, туйлын
9. feel /фийл/- ухаж ойлгох, мэдрэх
10. free /фрий/- чөлөөтэй, завтай vнэгvй

11. lead /лийд/- удирдах, манлайлах, жолоодох
12. meet /мийт/- учрах, уулзах, танилцах
13. need /нйид/ – хэрэгтэй байх, шаардагдах
14. secret /сикрит/- нууц, нуугдмал
15. succeed /саксийд/- амжилт олох, амжилтад хvрэх
16. sweet /свийт/- анхилуун амттай, хөөрхөн
17. ability /абилити/- мэдлэг,чадвар, авъяас
18. business /бийзнис/- ажил, арилжаа vйл ажиллагаа
19. busy /бийзи/ – завгvй, чөлөөгvй
20. consider /консийдэр/- бодох, vзэх,….дагуу хэлэлцэх
21. delicious /дэлийшсэс/- амттай, таатай мэдрэмж
22. different /дийпфринт/- өөр, ялгаатай
23. difficult /дийфикvлд/- хvнд хэцvv, бэрх ярвигтай
24. diligent /дилийжэнт/- оролдлоготой, хичээнгvй
25. efficient /эфийшнт/- vр дvнтэй, чадварлаг
26. interesting /интэрэстин/- сонирхолтой, сонин
27. live /лийв/- амьдрах, орших Read more…

Categories: English, Vocabulary Tags: ,